Баримтын индекс
This page has not been translated yet — it is shown in Mongolian, the language it is written in.
PetroNet System нь
Gerege Nexus платформын
Түвшин 2 distribution — цөмийн код энэ репод нэг ч мөр байхгүй, core.lock
ба go.mod-ын нэг мөр л байна. Тиймээс энд байгаа платформын баримтууд нь тэр цөмийн
баримтын хуулбар, PetroNet System-ийн нэр, хаягаар брэндлэгдсэн. Тэдгээрийг
хуулсан шалтгаан нь захиалагч тал бүх зүйлийг нэг газраас уншиж чадах ёстой
явдал: платформынхаа баримтыг өөр репо руу заасан холбоосоор орлуулах нь
баримт биш, шилжүүлэг.
Хоёр зүйлийг ялгаж уншина уу:
- Платформын баримт (архитектур, танилт, модуль, гарын авлага) — цөмийн зан төлөв. Тэдгээр нь PetroNet System дээр ажиллаж буй кодыг тайлбарлана.
- PetroNet System — зөвхөн эндхийх: ямар нэрс, ямар порт, ямар хаалга нээлттэй, юу нөөцлөгддөг. Ганц баримт, гэхдээ энэ хостын тухай ганц үнэн эх сурвалж нь тэр.
Цөмд байгаа хэрнээ энд ажилладаггүй бүрэлдэхүүн байж болно (жишээ нь апп сторын нийтлэх урсгал). Тийм тохиолдолд «PetroNet System» баримт нь юу ажиллаж байгааг нэрлэнэ — платформын баримт нь боломжийг, системийн баримт нь бодит байдлыг хэлнэ.
PetroNet System бол нэг програм биш, экосистем: иргэний платформ, ААН портал, зохицуулагчийн Command Center, ШТС-ын POS ба ирмэгийн агент, дата агуулах, операторын консол — оролцогч тус бүр өөрийн ажлын орон зайтай бөгөөд доор нь нэг өгөгдөл, нэг танилт, нэг аудитын мөрийг хуваалцана. Бүрэлдэхүүн тус бүрийг үндсэн танилцуулга жагсаана.
Эдгээр баримтууд нь кодоос уншиж бичигдсэн. Тэдгээр нь юу байх ёстойг
биш, юу байгааг тайлбарлана. Дугаар, нэр, хэмжээ бүр modules/, brand/,
цөм эсвэл стек (stack/petronet) дотор шалгагдсан.
Хуучин төлөвлөгөө, шийдвэрийн бүртгэл, гараагүй pilot-ийн тодорхойлолтууд устгагдсан: тэдгээр нь замын дундах баримт байсан бөгөөд одоогийн кодыг тайлбарлахаа больсон. Түүх нь git-д байна.
Where to start?
Introduction
3 documentsThe platform overview — in Mongolian and English.
Platform
3 documentsThe foundation — planes, data, sign-in.
Модуль
3 documentsOperations
2 documentsRunning it, and recovering when it breaks.
Clients
3 documentsNative shells, mini apps, translation.
Project policy
6 documentsDevelopment, security, history.