PetroNet SystemDocumentation
Introduction

PetroNet System

5 min readdocs/DEPLOYMENT.mdEdit on GitHub

Платформын бусад баримт цөмийн зан төлөвийг тайлбарладаг. Энэ нэг нь өөр асуултад хариулна: энэ хост дээр юу хаана ажиллаж байна, ямар хаалга нээлттэй, юу нөөцлөгдөж байна.

This page has not been translated yet — it is shown in Mongolian, the language it is written in.

Баримтын төв рүү буцах


01Нэрнүүд, нэг хост

НэрЮуАрд нь
petronet.mnПлатформ — frontend ба /api/v1/*Next.js + Go
admin.petronet.mnОператорын консол — /api/platform/v1/*Мөн тэр хоёр, CONTROL_PLANE_HOST
developer.petronet.mnХөгжүүлэгчийн портал — OAuth клиент, scope, түлхүүр (цөмийн /dev)Мөн тэр хоёр, DEVELOPER_HOST
monitoring.petronet.mn/ → /monitoring: цөмийн мониторингийн апп; нэвтрээгүй хүнд «Ажиглалт» дизайн (цөмийн door, features/monitor/monitor-landing.tsx)Мөн тэр хоёр, MONITOR_HOST
reports.petronet.mnДата агуулах ба тайлан (цөмийн /dwh)Мөн тэр хоёр, REPORTS_HOST
backups.petronet.mnНөөцлөлтийн аппМөн тэр хоёр, BACKUPS_HOST
docs.petronet.mnЭнэ баримтЦөмийн docs апп, DOCS_HOST

www.petronet.mn нь petronet.mn руу 308. Хост нь Proxmox core-dev pool-ийн core-app-02 (10.130.0.21), стек нь /opt/petronet-д (erdenebatt/proxmox-gerege-net-ийн stack/petronet). TLS ба vhost бүр edge core-nginx-01 дээр (stack/edge/<нэр>.conf).

Олон нэр нь гоо зүйн биш: cookie нь hostname-аар хязгаарлагддаг тул тусдаа нэр нь тусдаа эрх гэсэн үг.

02Төхөөрөмжийн шугамууд

Дээрх нэрс нь өөр өөр апп нээдэг. Доорх дөрөв нь тийм биш: яг ижил frontend ба API, зөвхөн өөр origin дээр. Native клиент бүр өөрийн host-оор ханддаг тул webview доторх дуудлага same-origin болж, session cookie нь SameSite=Strict хэвээр ажиллаж, CORS preflight огт үүсэхгүй.

ШугамАппын нэрКлиент
desktop.petronet.mnPetroNetDesktopmacOS, Windows
mobile.petronet.mnPetroNetMobileiOS/iPadOS, Android
kiosk.petronet.mnPetroNetKioskЗАХИАЛГАТАЙ — клиент хараахан байхгүй
pos.petronet.mnPetroNetPosЗАХИАЛГАТАЙ — клиент хараахан байхгүй

Хаяг нь хүн төхөөрөмжийг ХЭРХЭН БАРЬДГИЙГ нэрлэнэ, үйлдлийн системийг биш: нэг ширээн дээрх Mac ба Windows хоёр нэг шугам. vhost нь edge дээрх stack/edge/<шугам>.petronet.mn.conf, эх сурвалж нь native-apps/shared/device_lines.json.

Шинэ шугам нэмэх дараалал нь ДҮРЭМ: эхлээд edge-ийн vhost ба гэрчилгээ, ХАМГИЙН СҮҮЛД клиентийн доторх хаяг (device_lines.json → client). Эсрэгээр явбал апп байхгүй host руу чиглэж унана.

03Портууд

ПортЮу
8220backend API
3220бүрхүүл (Next.js)

Эх сурвалж нь stack/petronet/docker-compose.yml-ийн ports: — энэ хүснэгт зөрвөл compose зөв. Postgres, Redis, OSRM, Prometheus ба exporter-ууд (postgres-exporter 9188, node-exporter) нь стекийн дотоод сүлжээнд. Гадагшаа гарах цорын ганц зам нь edge core-nginx-01.

04Хаалганууд

Хувийн муж — үргэлж нээлттэй

PLATFORM_ACCESS_MODE=public. eID-ээр танигдсан иргэн бүртгэлтэй болж, өөрийн гэртээ буудаг. Миграц 00085-аас хойш шинэ данс хэний ч байгууллагад ордоггүй тул «гэр нээлттэй» гэдэг яг энэ тохиргоотой тэнцэнэ.

Байгууллага — өөрөө сонгоно

Байгууллагын тохиргоо → «Хаалга»:

  • on_request (анхдагч) — хүсэлт илгээнэ, админ шийднэ;
  • open — богино нэрийг мэдсэн хэн ч шууд гишүүн болно.

Шууд нэгдсэн хүн платформын анхдагч user ролийг авдаг бөгөөд тэр нь *.read зөвшөөрлүүдийг агуулна. Хаалга нээх ба мэдээллээ харуулах хоёр нэг зүйл. Хэн, хэзээ орсныг join_requests дээрх ACCEPTED мөр үлдээнэ; decided_by нь NULL — хүн биш, бодлого шийдсэн.

Консол

Гурван хаалга дараалж: хаягийн шалгалт (CONTROL_PLANE_HOST-оос өөр нэрээр ирсэн хүсэлт 404), нууц үг, authenticator-ийн код. Операторын бүртгэл нь хэрэглэгчийнхээс тусдаа хүснэгт, тусдаа cookie, тусдаа audit.

Түүнээс өмнө хаягийн жагсаалт: консол зөвхөн CONTROL_PLANE_ALLOWED_CIDRS (150.228.176.233/32)-аас нээгдэнэ.

05eID

Relying-party итгэмжлэл хостын .env-д (EID_RP_UUID, EID_RP_SECRET) — тавиагүй бол eID-ийн нэвтрэлт унтраастай. Иргэн апп дотроо уншиж зөвшөөрдөг нэр нь EID_RP_NAME, хоосон бол BRAND_NAME («PetroNet System»).

rp.eidmongolia.mn руу mTLS-ээр ханддаг: клиентийн гэрчилгээ CN=petronet.mn (eID Mongolia Organization Issuing CA, 2029-10-30 хүртэл), түлхүүр нь хост дээр үүссэн, /opt/petronet/eid-client-д.

eID дээр бүртгэлтэй callback нь яг https://petronet.mn/auth/eid/callback байх ёстой — платформ өөр хост, өөр замыг дуудахаасаа өмнө татгалздаг.

06Нөөцлөлт

Өдөр бүр 03:15-д /usr/local/bin/pg-backup /opt/petronet (cron-ийг setup.sh тавина). Стекийн postgres-ээс pg_dumpall авч restic-ээр Garage руу шифрлэн илгээнэ (backups/core-app-02), амжилт бүрд backup_last_success_timestamp_seconds-ийг бичнэ — хуучирвал BackupStale дохио өгнө. restic ба Garage-ийн түлхүүр нь /opt/petronet/backup.env-д. Лог: /var/log/petronet-backup.log. restic-ээс сэргээх алхмууд OPERATIONS.md-д.

Сэргээх нь хаягдах сан руу, ажиллаж байгаа руу биш — бүрэн шалгалт нь шинэ кластер дээр (OPERATIONS.md).

07Ажиглалт

Стекийн өөрийн Prometheus (stack/petronet/prometheus.yml; 15 сек, 15 хоног / 2GB) гурван зорилт цуглуулна: энэ бүтээгдэхүүний API, postgres-exporter, ба node-exporter. Цөмийн мониторингийн апп (monitoring.petronet.mn/monitoring) түүнээс уншина (PROMETHEUS_URL). Нийтийн гурван самбар — шатахууны урсгал, API, дэд бүтэц — grafana.gerege.net дээр; monitoring.petronet.mn/ тэдгээр рүү заана.

Лог ба trace (Loki, Tempo) энд байхгүй.

08Нууцууд

Репод нууц байхгүй. Хостын /opt/petronet/.env (chmod 600): сангийн нууц үг, built-in клиентийн нууц, шифрлэлтийн түлхүүрүүд, eID-ийн хос. Нөөцлөлтийнх нь /opt/petronet/backup.env.

09Шинэчлэлт

Хост дээр гараар юу ч солихгүй. Зам нь ганцхан:

commit → PR → main → CI (ci.yml) ногоон → Deploy (deploy.yml).

CI нь backend ба бүрхүүл хоёр образыг тестийн хажуугаар pending-tree-* гэж барьж, ногоон бол tree-* ба commit-ийн SHA-аар ghcr.io/gerege-systems/petronet-gerege-nexus/{backend,frontend} руу тэмдэглэнэ; ижил tree-тэй commit образоо дахин ашиглана. Deploy нь [self-hosted, core-dev] runner-оос deploy@10.130.0.21 руу орж, brand/copy.json-ийг хуулж, IMAGE_TAG=<sha>-аар docker compose pull && up -d хийгээд 8220, 3220 ба https://petronet.mn-ийн эрүүл мэндийг шалгана. Миграц (cmd/migrate: цөм, дараа нь petro) backend асахаас өмнө ажиллана — зөвхөн урагш.

Цөм нь core.lock-ийн таг (gerege-systems/nexus, backend/v1.96.0) — backend ба бүрхүүл хоёулаа түүнээс барьдаг тул хоёр тал нэг API гэрээн дээр байна. Шинэчлэх нь core.lock, go.mod ба deploy/Dockerfile-ийн ARG VERSION-ийг нэг PR-аар солих.

10Мартагддаг зүйлс

  • http2 on; нь тусдаа заавар байх ёстой — certbot түүнийг бичдэггүй тул шинэ vhost бүр HTTP/1.1 дээр үлддэг (edge дээр ч мөн адил).
  • add_header өв залгамжлахгүй: хүү блок дотор нэг ч байвал дээд түвшнийхийг бүгдийг нь хаяна.
  • Порт бүр нэг эзэнтэй. Дээрх хүснэгтийг шинэ сервис нэмэх бүрд шалгана.
bash
curl -s -o /dev/null -w "http/%{http_version} %{http_code}\n" https://<нэр>/curl -sI https://<нэр>/ | grep -iE 'strict-transport|x-frame|x-content'
Was this page helpful?Your answer helps improve the docs.
    DEV · Хөгжүүлэлтийн орчин