PetroNet SystemБаримт бичиг
Ажиллагаа

Ажиллагаа

6 мин уншихdocs/OPERATIONS.mdGitHub дээр засах

Байршуулалт, ажиглалт, нөөцлөлт. .github/workflows/, stack/petronet ба ажиллаж байгаа системээс уншиж бичигдсэн.


01Нэрнүүд, нэг хост

Хост бүр юу нээдгийг Байрлуулалт § Нэрнүүд жагсаана: petronet.mn, admin., developer., monitoring., reports., backups., docs.petronet.mn — бүгд нэг frontend ба API, core-app-02 дээр, edge core-nginx-01-ийн ард. Төхөөрөмжийн дөрвөн шугам (desktop. / mobile. / kiosk. / pos.petronet.mn) ч мөн адил: Байрлуулалт § Төхөөрөмжийн шугамууд.

Тусдаа нэр нь гоо зүйн биш: cookie нь hostname-аар хязгаарлагддаг тул тусдаа нэр нь тусдаа ambient authority гэсэн үг.

Консолын хаалга нь мөн платформын landing дизайнтай: нэвтрэх маягт нь hero дотор, доор нь эрхийн загвар ба impersonation-ий нөхцөлүүд. Session-гүй ирсэн хүн ард нь юу байгааг мэдэлгүй үлдэх ёсгүй — тэр хаяг юу болохыг хэлэх нь нууц задруулах биш, нэвтрэх шалгалт нь ард нь хэвээр байна.

02Байршуулалт

CI (ci.yml) ногоон болсны дараа:

text
ci.yml: backend ба frontend образ, тестийн хажуугаар → pending-tree-*   ↓  ногоон бол publish: tree-* ба commit-ийн shadeploy.yml ([self-hosted, core-dev]) → deploy@10.130.0.21:   brand/copy.json хуулах → IMAGE_TAG=<sha> docker compose pull && up -d   → эрүүл мэнд: 8220, 3220, https://petronet.mn

Хоёр зүйл зориуд:

  • Хувилбар нь image дотор ldflags-аар шатаагдана. Тэгэхгүй бол систем бүр өөрийн хувилбарыг мэдэхгүй болно — каталог "platform": ">=1.1.0" шаардахад хариулах зүйлгүй.
  • Образ tree-ээр дахин ашиглагдана. Ижил tree-тэй commit (жишээ нь merge) шинээр барихгүй, бэлэн образоо дахин тэмдэглэнэ.

Тохиргоо хостынх

Compose ба тогтмол тохиргоо erdenebatt/proxmox-gerege-net-ийн stack/petronet/docker-compose.yml-д; нууц ба хостын утга нь /opt/petronet/.env-д (репод байхгүй). Deploy нь .env-д хүрэхгүй — зөвхөн образын таг ба brand/copy.json-ийг солино. Шинэ тохиргоо нэмэх нь стекийн compose-д мөр нэмэх; нууц бол .env-д.

Хоосон нууц чимээгүй өнгөрдөггүй. Заавал байх утгууд compose дээр ${X:?} хэлбэртэй — тавиагүй бол docker compose up асахаасаа өмнө унана.

03CI-ийн Windows worker

macOS, iOS, Android гурвыг GitHub-ийн үүлэн runner барина. Windows нь өөр: WinUI-ийн XamlCompiler ажиллуулахад Windows SDK ба Visual Studio Build Tools хэрэгтэй бөгөөд тэдгээрийн хувилбарыг өөрсдөө барихын тулд өөрийн төмөр дээр барина.

Одоогоор runner (petronet-win) бүртгэлгүй — Windows job дараалалд хүлээгдэнэ. Доорх нь түүнийг дахин бүртгэх үеийн лавлагаа.

ХостWindows 11 Pro, 4 цөм, 16 ГБ
ХандалтSSH (OpenSSH)
Runnerpetronet-win11, шошго petronet-win
БайрлалC:\actions-runner-petronet, сервис нь actions.runner.gerege-systems-petronet-gerege-nexus.petronet-win11
Сервисийн дансNT AUTHORITY\NETWORK SERVICE — build хийхэд хангалттай, админ эрх хэрэггүй
Toolchain.NET SDK 8.0.422 (C:\dotnet), git, VS Build Tools 2022: MSBuildTools + ManagedDesktopBuildTools + VCTools + Windows 11 SDK 26100

VCTools (MSVC) нь заавал. WinUI-ийн Microsoft.UI.Xaml.Markup.Compiler.interop.targets нь VC\Tools\MSVC-г уншиж хамгийн сүүлийн хувилбарыг олдог — байхгүй бол DirectoryNotFoundException шидэж build унана. dotnet SDK ганцаараа хангалтгүй.

Тэр машин дээр хоёр дахь runner — eid-platform-mn-ийнх — зэрэгцэн ажиллаж байгаа. Тиймээс job нь runs-on: [self-hosted, windows, petronet-win] гэж ШОШГООР сонгоно: self-hosted дангаараа хоёр репогийн ажлыг хольж явуулна.

Энэ репо хувийн (private), гэхдээ runner нь хуваалцсан төмөр. Fork-оос ирсэн PR (хувийн репог fork хийх эрхтэй хэн нэгний) workflow-г солиод тэр машин дээр дурын тушаал ажиллуулж чадах тул хамгаалалт хоёр давхар:

  1. native-clients.yml-ийн windows job нь if:-ээр fork-ийн PR дээр огт ажиллахгүй (зөвхөн энэ репогийн салбарууд).
  2. Репогийн Actions тохиргоо all_external_contributors — гаднын хүний PR бүр workflow ажиллахын өмнө зөвшөөрөл хүснэ.

Хоёуланг нь сулруулах нь тэр машиныг гаднын хүнд нээж өгнө. Хэрэв Windows-ийн шалгалт fork-ийн PR дээр ч хэрэгтэй болвол зөв зам нь windows-latest руу буцаах, runner-ийг нээх БИШ.

Runner дахин бүртгэх

Token хугацаа дуусах, эсвэл машин солигдох үед:

bash
gh api -X POST repos/gerege-systems/petronet-gerege-nexus/actions/runners/registration-token --jq .token# дараа нь тэр машин дээр:#   C:\actions-runner-petronet\config.cmd --unattended --replace \#     --url https://github.com/gerege-systems/petronet-gerege-nexus \#     --token <TOKEN> --name petronet-win11 --labels petronet-win --runasservice

Ажлын хавтас (_work) машин дээр үлддэг тул job бүрийн төгсгөлд git clean -xdf хийнэ — үгүй бол гурван form factor-ийн build гаралт дискийг хэдхэн долоо хоногт дүүргэнэ.

XAML-ийн алдааг хэрхэн УНШИХ вэ

dotnet build дээр WinUI-ийн XamlCompiler нь алдаатай XAML тулгарвал чимээгүй 1 буцаана: stdout хоосон, output.json үүсэхгүй, MSBuild зөвхөн MSB3073 ... exited with code 1 гэж хэлнэ. Жинхэнэ мессежийг харах цорын ганц зам нь компайлерыг MSBuild дотор ажиллуулах:

powershell
& "C:\Program Files (x86)\Microsoft Visual Studio\2022\BuildTools\MSBuild\Current\Bin\amd64\MSBuild.exe" `    PetroNetDesktop.sln -p:Configuration=Release -p:FormFactor=Desktop -p:RestoreLockedMode=false -v:m

amd64 хувилбарыг заавал: 32 битийн MSBuild нь RID-ыг win-x86 гэж таамаглаад PlatformTarget=x64-тэй зөрж NETSDK1032 өгнө. Мөн -p:Platform БҮҮ дамжуул — solution нь зөвхөн Any CPU тохиргоотой.

Энэ замаар олдсон нэг жишээ: XML коммент дотор давхар зураас (--) байж болохгүй, тиймээс CSS-ийн --pn-blue мэтийн нэрийг .xaml комментод шууд бичих нь бүх Windows build-ийг унагаана (WMC9999).

04Ажиглалт

Стекийн өөрийн Prometheus (stack/petronet/prometheus.yml) — 15 секундээр, 15 хоног / 2 GB хадгална. Гурван зорилт: petronet-api, postgres-exporter (9188), node-exporter.

ХаанаЮу
monitoring.petronet.mn/Ажиглалтын нүүр — нийтийн самбарууд руу заана
monitoring.petronet.mn/monitoringЦөмийн мониторингийн апп, консолын session-оор (PROMETHEUS_URL)
grafana.gerege.netНийтийн гурван самбар: шатахууны урсгал, API тойм, дэд бүтэц

Лог ба trace (Loki, Tempo) энэ стект байхгүй.

Хэмжүүр

Хэмжүүр бүр OpenTelemetry-ийн SDK-аар дамжиж, Prometheus exporter-ээр /metrics дээр гарна. HTTP-ийнх нь semantic convention-ыг дагана:

text
http_server_request_duration_seconds{http_request_method,http_route,http_response_status_code}

Хүсэлтийн тоо нь тусдаа counter биш — тэр гистограммын _count цуврал.

http.request.method нь хаалттай олонлог. Танихгүй үйл үг _OTHER болж нугалагдана: PROPFIND гэж дуудсан сканнер time series үүсгэх ёсгүй.

Гадаад систем бүр нэг histogram-аар хэмжигдэнэ — external_request_duration_seconds{system,operation,status} — системийн нэр нь мөн адил хаалттай олонлог, танихгүй нь other.

Шатахууны хэмжүүрүүд (fuel_*, petro_*, modules/petro/metrics.go) нь улсын хэмжээнийх — тенантын шошгогүй.

Сэрэмжлүүлэг

Нөөцлөлтийн BackupStale дохио нь backup_last_success_timestamp_seconds-ээс (pg-backup бичнэ).

05Өгөгдлийн сангийн role

Backend нь gerege_nexus_api-аар холбогдоно (цөмийн 00115: SUPERUSER, BYPASSRLS, CREATE эрхгүй). postgres-ээр холбогдвол RLS зөвхөн зөвлөмж болж, dbguard асах бүрд ERROR бичдэг. Миграц (cmd/migrate: цөм, дараа нь petro — goose хүснэгт goose_db_version_petro) эзэмшигч postgres-ээр ажиллаж, backend асахаас өмнө дуусна — gerege_nexus_api DDL хийж чадахгүй тул модулийн миграцыг backend өөрөө хэрэгжүүлэхгүй.

Нууц үг нь .env-ийн API_DB_PASSWORD; compose нь backend-ийн DATABASE_URL-ийг түүгээр угсарна. Шалгах: логт dbguard: the database login role is unprivileged, мөн docker compose logs backend 2>&1 | grep -i "permission denied\|42501" хоосон.

06Нөөцлөлт

/usr/local/bin/pg-backup /opt/petronet, cron дээр өдөр бүр 03:15-д (/etc/cron.d/petronet-backup, setup.sh тавина).

text
docker compose exec postgres pg_dumpall → gzip        → restic-ээр Garage руу (backups/<hostname>, /data/petronet)        → backup_last_success_timestamp_seconds

pg_dumpall нь role-уудыг сантай хамт авна — role-гүй сэргээсэн сан дээр GRANT/POLICY унаж RLS эвдэрнэ. restic ба Garage-ийн түлхүүр /opt/petronet/backup.env-д (RESTIC_PASSWORD, AWS_ACCESS_KEY_ID, AWS_SECRET_ACCESS_KEY). Лог: /var/log/petronet-backup.log.

Хэмжигдэхгүй нөөцлөлт нь нөөцлөлт байхгүйтэй бараг адил: cron-ий чимээгүй бүтэлгүйтэл нь сэргээх өдрөө л илэрдэг — тиймээс BackupStale.

Сэргээлт

Нөөцлөлт нь сэргээгдэх хүртэл нөөцлөлт биш. Дараалал нь үргэлж ижил: dump → хаягдах кластер → шалгалт, ажиллаж байгаа руу биш.

restic-ээс сэргээх

Хостод restic суулгахгүй — pg-backup-ийн ашигладаг образ:

sh
cd /opt/petronetR="-e RESTIC_REPOSITORY=s3:http://10.130.0.50:3900/backups/core-app-02 -e AWS_DEFAULT_REGION=garage"RESTIC="docker run --rm --env-file backup.env $R restic/restic:0.19.1" # 1. Snapshot-ууд$RESTIC snapshots --host core-app-02 --path /data/petronet # 2. Сэргээх (latest эсвэл тодорхой id)mkdir -p ./restoredocker run --rm --env-file backup.env $R -v "$PWD/restore:/restore" \  restic/restic:0.19.1 restore <snapshot-id> --target /restore # 3. Хаягдах кластерdocker run -d --name pn_restore_check -e POSTGRES_PASSWORD=restore postgres:16-alpinesleep 5   # эсвэл pg_isready хүлээхgunzip -c restore/data/petronet/postgres.sql.gz \  | docker exec -i pn_restore_check psql -U postgres -d postgres   # «already exists» — хэвийн

Сэргээлтийг шалгах

sh
docker exec pn_restore_check psql -U postgres -d petronet -c \  "select count(*) from information_schema.tables    where table_schema in ('workspace','registry','operator')"# RLS амьд эсэх: бодлогууд ирсэн, тенантын role байгааdocker exec pn_restore_check psql -U postgres -d petronet -c \  "select count(*) from pg_policies"docker exec pn_restore_check psql -U postgres -d petronet -c \  "select rolname from pg_roles where rolname = 'gerege_nexus_tenant'"docker rm -f pn_restore_check && rm -rf ./restore

pg_policies 0 эсвэл тенантын role алга бол dump бүтэн ачаалагдаагүй — эхний алдааг psql-ийн гаралтаас хайна.

07Edge-ийн урхи

TLS ба vhost бүр edge core-nginx-01 дээр (stack/edge/<нэр>.conf). Хоёр урхи хариу 200 хэвээр байхад чимээгүй ажилладаг тул curl -I нь vhost нэмсний дараах заавал хийх алхам.

add_header өв залгамжлахгүй. Хүү блок дотор НЭГ ч add_header байвал дээд түвшнийхийг нь бүгдийг нь хаяна. Шийдэл нь бүх тогтвортой add_header-ийг server түвшинд байлгах. CSP бол тогтвортой утга биш: Next.js хүсэлт бүрд nonce үүсгэдэг тул тэр толгойг nginx өөрчлөлгүй нэвтрүүлнэ.

Certbot HTTP/2 бичдэггүй. http2 on; нь тусдаа заавар байх ёстой: тэгвэл гэрчилгээ шинэчлэх бүрд алга болохгүй.

bash
curl -s -o /dev/null -w "http/%{http_version} %{http_code}\n" https://<нэр>/curl -sI https://<нэр>/ | grep -iE 'content-security|strict-transport|x-frame'

08Баримтын сайтыг шинэчлэх

docs.petronet.mn нь цөмийн docs апп (DOCS_HOST). Build үед deploy/brand-frontend.sh нь docs/mkdocs/pages.mjs-д жагссан хуудсуудыг content/docs руу байрлуулна; жагссан файл алга бол build унана. Тусдаа алхам байхгүй — баримтын өөрчлөлт ч бусад шиг main руу merge хийгдэж гарна.

09Замын чиглүүлэгч (OSRM)

Цистерн баазаас ШТС рүү замд гарахад backend замыг OSRM-ээс асууж рейс дээр хадгална (route_geom, route_distance_m, route_duration_s); нүүрний ба /map-ийн зураг тэр замаар зурж, GPS ирээгүй үед цистернийг явсан хугацаагаар нь зам дээр тооцоолон тавьдаг («≈» шошготой). OSRM нь стекийн osrm үйлчилгээ (гадагш портгүй, backend OSRM_URL=http://osrm:5000-оор ханддаг).

График нь репод байхгүй, /srv/petronet/osrm-д. setup.sh нь графикгүй үед Geofabrik-ийн Монголын хандалтаас барина; шинэчлэх (сард нэг хангалттай):

text
OSRM_REFRESH=1 ./setup.sh && docker compose restart osrm

Графикгүй бол osrm контейнер унана, backend үүнийг шаарддаггүй: рейс хэвийн бичигдэж, зураг бааз–ШТС хоёрыг шулуун тасархай шугамаар холбоно.

10Гараар хийгддэг зүйлс

Байршуулалт автомат; шинэ хост дээрх нэг удаагийн ажлыг (лавлах, OSRM-ийн граф, нөөцлөлтийн cron) stack/petronet/setup.sh хийнэ. Үлдсэн нь:

  • /opt/petronet/.env ба backup.env — гараар (eID-ийн хос мөн)
  • eID-ийн mTLS клиентийн түлхүүр ба гэрчилгээ — /opt/petronet/eid-client
  • Хостын дискэн дээрх хуучин Docker image-ийн цэвэрлэгээ — deploy бүр хоёр image нэмнэ ба тэдгээр нь өөрөө хэзээ ч явахгүй. Гарын авлага.

Дэлгэрэнгүй алхмуудыг Гарын авлага.

Энэ хуудас тус болсон уу?Таны хариу баримтыг сайжруулахад тусална.
    DEV · Хөгжүүлэлтийн орчин